МАНАЙ КОФЕ

НҮҮР > БРЭНД > МАНАЙ КОФЕ

Caffe Bene coffee bean

Caffe Bene төгс борголыг тариан талбайгаас таны ширээнд хүргэх "Фермээс Ширээнд" системийг бүрдүүлсэн. Бразилийн хамгийн том борголын ферм болох ИПАНЕМА-тай байгуулсан нийлүүлэлтийн тусгай гэрээний дагуу Caffe Bene өөрийн салбар бүрт нийлүүлэгддэг борголыг шууд хянадаг. Мөн Болив болон Папуа, Шинэ Гвинейгээс кофений борголоо шууд нийлүүлдэг нь үйлчлүүлэгчиддээ хамгийн сайн кофег шинэхэн, бас боломжийн үнээр хүргэх боломж олгодог.

Сүүлийн дусал хүртлээ амттай аяга кофег бий болгох Дундаж Хууралт
Кофены борголын хууралтыг зөөлөн, дундаж, хар гэж гурав ангилдаг. Эдгээрээс дундаж хууралт нь өөр өөр газраас үүсэлтэй борголын онцгой амтыг хадгалдгаараа онцлог. Иймд кофены хорхойтнууд дундаж хууралттай кофег эрхэмлэдэг. Манай дундаж хууралттай кофе нь кофены өөрийн амтыг бүрэн гаргаж чаддаг ба хөрсөн үедээ ч амтаа хадгалдаг. "Сүүлийн дусал хүртлээ төгс байж чаддаг".
Манай онцгой урлал: Борголыг эхэлж хуураад дараа нь холих!
Манай "Эхэлж хуурах, Дараа нь Холих" тусгай арга нь төрөл бүрийн борголын онцгой амтыг хадгалах боломж олгодог. "Эхэлж холих, Дараа нь хуурах" нь үйлдвэрлэлийн хувьд хэмнэлттэй энгийн арга боловч борголын онцгой амтыг хадгалахад хэцүү байдаг. Нөгөө талаар манай "Эхэлж хуурах, Дараа нь холих" арга нь орон орны кофег тусад нь хуурдгаас ихээхэн ажиллагаатай гэж тооцогддог боловч энэ нь илүү амттай кофе гаргаж авах шилдэг арга юм.
Орчин Үеийн Төхөөрөмжөөр Тоноглогдсон Хуурах Үйлдвэр
Хамгийн чанартай борголоор хамгийн шилдэг кофег хийх зорилгоор 2010 онд хуурах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Жигд амтыг хадгалахын тулд боргол бүрийг Q-үнэлгээчид амталж туршдаг ба бүтээгдэхүүн бүрийн чанарыг газар дээр нь шалгадаг. Хуурах үйлдвэр жилд 1,008,000 кг боргол үйлдвэрлэх чадалтай ба энэ нь 25,200,000 аяга кофе болно. Кофены боргол үйлдвэрлэх явц нь 13 дамжлагаас бүрдэх ба үүний 4 дамжлага нь гадны биетийг цэвэрлэж, 4 дамжлага нь чанарын хяналтыг хэрэгжүүлдэг. Өндөр чанарын борголыг дулаан чийгшил газар дээр нь мэдрэгч төхөөрөмжөөр тоноглогдсон агуулахад хадгалдаг. Чанарын удирдлагын бүх мэдээлэл бүртгэгддэг ба Мастер Хуурагчийн Туслах Системээр хууралтын явцыг тэмдэглэдэг. Хуурах үйлдвэрийн бүх ажилтан кофены чанарыг сайжруулж, үйлчлүүлэгчиддээ хамгийн чанартай кофегоор үйлчлэхийн төлөө байнга хичээн ажиллаж байна.
Caffe Bene coffee roastery