Тариан талбайгаас таны аяганд
Caffe Bene нь кофены үрийн гарал үүсэл, чанар, нийлүүлэлтийн үе шат бүрд анхаарал хандуулсан «Farm to Table» тогтолцоог хөгжүүлсэн. Бид Бразилын хамгийн том кофены тариалангийн аж ахуй IPANEMA-тай тусгай гэрээний дагуу хамтран ажиллаж, Боливи болон Папуа Шинэ Гвинейн тариалангийн бүс нутгаас ч кофены үрээ шууд нийлүүлдэг. Ингэснээр Caffe Bene-ийн салбар бүрд шинэхэн, чанартай кофены баялаг амтыг боломжийн үнээр хүргэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Дунд зэргийн хууралт - эхний балгаас сүүлийн дусал хүртэл амтлаг
Кофены үр бүр өөрийн гэсэн онцгой амт, түүхтэй. Цайвар, дунд, бараан гэсэн гурван төрлийн хууралтаас дунд зэргийн хууралт нь кофены үрийн гарал үүслээс шалтгаалах өвөрмөц амт, анхилуун үнэрийг хамгийн сайнаар илэрхийлдгээрээ кофе сонирхогчдын дуртай сонголт болдог. Caffe Bene нь дунд зэргийн хууралтаар кофены үрийн төрөлхийн баялаг амтыг тодруулж, аяга кофе хөрсөн ч амтны онцлогоо хадгалахыг эрхэмлэдэг. Балга бүрд мэдрэгдэх тэнцвэртэй амт, сүүлийн дусал хүртэл үргэлжлэх таашаал.
Бидний арга барил: Эхэлж хуурч, дараа нь хольдог
Кофены үр бүрийн онцгой амтыг хадгалах бидний арга барил. Caffe Bene нь өөр өөр бүс нутгаас гаралтай кофены үрийг эхлээд тус тусад нь хуурч, дараа нь хольж найруулдаг. Энэ арга нь үр бүрийн өвөрмөц амт, анхилуун үнэрийг хадгалж, хоорондоо төгс зохицох боломжийг бүрдүүлдэг. Кофены үрийг хуурахаас өмнө холих нь илүү хялбар, зардал багатай ч амтны ялгарал бүдгэрэх эрсдэлтэй. Харин бид илүү их цаг хугацаа, нямбай ажиллагаа шаардсан аргыг сонгодог. Учир нь аяга кофе бүрийн баялаг, тэнцвэртэй амт бидний хувьд үнэ цэнтэй.
Орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон хуурах үйлдвэр
Шилдэг кофены үндэс нь чанартай үр, нарийн технологи, мэргэжлийн ур чадвар юм. 2010 онд ашиглалтад орсон Caffe Bene-ийн кофе хууралтын үйлдвэр нь дэлхийн шилдэг кофены үрээр дээд зэргийн чанартай кофе бүтээх зорилготой. Кофены амт бүрийн тогтвортой чанарыг хадгалахын тулд олон улсын мэргэшсэн Q-grader үнэлгээчид үрийн багц бүрийг амтлан шалгадаг. Нийт 13 үе шат бүхий үйлдвэрлэлийн процесс нь цэвэрлэгээний 4, чанарын хяналтын 4 үе шатыг багтаасан нарийн технологид суурилдаг. Жилд 1,008,000 кг кофены үр буюу 25.2 сая аяга кофе үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь температур, чийгшлийн хяналттай хадгалалтын орчин, мастер кофе хуурагчийн нарийн бүртгэлийн системээр дамжуулан багц бүрийн онцлог, чанарыг хянадаг.