Франчайз

Өөрийн Caffe Bene-гээ нээгээрэй

Монголын кофе шопын зах зээлийг тэргүүлэгч сүлжээнд нэгдээрэй: Кофены соёлыг хамтдаа түгээж, хамтдаа өсөн дэвшицгээе

31
Монгол дахь салбарууд
24
Франчайз салбар
2013
оноос зах зээлд
Caffe Bene-ийн бариста нар хэрэглэгчдэд үйлчилж буй нэгэн мөч

Caffe Bene нь 2013 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш кофе болон кофе шопын зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирсэн. Өдгөө Улаанбаатар, Дархан, Замын-Үүд хотуудад нийт 31 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид нэгдсэн маркетингийн стратегиараа хэрэглэгчдийн хүрээгээ өргөжүүлж, бүх насныханд зориулсан 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн, улирал бүрийн шинэлэг амт, тав тухтай, дулаан уур амьсгалыг санал болгодог. Caffe Bene нь тав тухтай орчноороо үйлчлүүлэгчид төдийгүй ажилтнуудынхаа ажиллах дуртай орчныг бүрдүүлсээр байна.

Шинээр байгуулагдсан хоол, үйлчилгээний бизнесүүдийн 80 орчим хувь нь эхний жилдээ үйл ажиллагаагаа зогсоодог гэсэн тооцоо бий. Харин зах зээлд хэдийнээ танигдаж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн брэндийн дор бизнесээ эхлүүлэх нь эрсдэлийг бууруулах, илүү найдвартай эхлэл тавих боломжийг олгодог.

Биднийг сонгох шалтгаан

  1. Дэд бүтцийн тасралтгүй дэмжлэг

    Төв оффисын 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг болон 6000 м² талбай бүхий нэгдсэн логистикийн төв нь франчайз нэгж бүрийг өдөр бүр дэмжин ажилладаг.

  2. Зах зээлийн судалгаа болон таамаглал

    Бид таны санал болгож буй байршлыг нарийвчлан судалж, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл болон санхүүгийн урьдчилсан тооцооллыг боловсруулан хүргэнэ.

  3. Тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ

    Мэргэжлийн засвар үйлчилгээний баг нь засварын ажлыг баталгаатай гүйцэтгэдэг. Тоног төхөөрөмжийг баталгаат хугацаа, үйлчилгээний нөхцөлтэйгөөр нийлүүлж, шуурхай засвар үйлчилгээ болон аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар хангана.

  4. Олон улсын туршлага, ноу-хау

    Амжилттай кофе шопын үндэс нь мэргэжлийн мэдлэг, зөв арга барил юм. Caffe Bene-ийн бариста сургалтын төв нь олон улсын сургалтад хамрагдсан мэргэжлийн багш нараар дамжуулан кофе шоп нээх, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, чанартай үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгодог.

  5. Логистикийн нэгдсэн бодлого

    Caffe Bene-ийн нэгдсэн худалдан авалтын систем нь франчайз эзэмшигчдэд зардлаа оновчтой удирдах, валютын ханшийн өөрчлөлтөөс үүдэх эрсдэлийг бууруулах боломжийг олгодог. Бид өндөр чанартай түүхий эдийг зах зээлийн үнээс хямд нөхцөлөөр нийлүүлж, шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт болон мэргэжлийн сургалтаар тогтмол дэмжин ажилладаг.

  6. Нэгдсэн маркетингийн бодлого

    Төвлөрсөн маркетинг нь бүх кафед хамаарах бөгөөд брэндийн танигдсан байдал нэмэгдэхийн хэрээр эзэмшигч тус бүрийн орлого ч мөн өсдөг.

  7. Нэгдсэн лояалти систем

    Нэгдсэн урамшууллын хөтөлбөрөөр дамжуулан байнгын үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлж, давтан худалдан авалтыг дэмжин, зах зээлд өрсөлдөх давуу талыг бүрдүүлдэг.

  8. Захиалгын автоматжсан систем

    Caffe Bene-ийн түүхий эд, бараа материалын захиалгын нэгдсэн цахим систем нь өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилж, захиалга хийхэд зарцуулах цагийг мэдэгдэхүйц бууруулдаг. Ингэснээр ажилтнууд үндсэн ажил, хэрэглэгчийн үйлчилгээндээ илүү анхаарах боломжтой.

  9. Хэрэглэгчийн судалгаа, борлуулалтын шинжилгээ

    Power BI-д суурилсан мэдээллийн дүн шинжилгээгээр хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэл сонирхлын өөрчлөлтийг тогтмол хянаж, бүтээгдэхүүн болон үйлчилгээний чанарыг бодит өгөгдөлд үндэслэн сайжруулдаг.

  10. Олон улсын үйлчилгээний стандарт

    Салбар бүр өөрийн гэсэн өнгө төрх, онцлогтой ч Caffe Bene-ийн үйлчилгээний өндөр стандарт хаана ч ижил. Бид салбар бүрд үйлчилгээний чанарыг тогтвортой хадгалж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, брэндэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийг зорьдог.

  11. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ

    Хариуцсан супервайзерууд салбарын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээ болон бүтээгдэхүүний чанарт тогтмол хяналт тавьж, шаардлагатай зөвлөгөө, мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг.

  12. Монголд хуурсан кофе

    Европын мастер кофе хуурагчийн удирдлага дор бэлтгэгдсэн, олон улсын сертификаттай мэргэжилтнүүд кофены үрийг Монголдоо шинэхэн хуурч, үйлчлүүлэгчдэд үргэлж шинэхэн, баялаг амттай кофе хүргэдэг.

Өсөж буй зах зээл

Монголын хуурсан кофены зах зээл эрчимтэй тэлж, сүүлийн найман жилд 651%-ийн өсөлт үзүүлжээ. Жилд дунджаар 32%-иар өсөж буй энэхүү зах зээл нь кофе шопын салбарт хөрөнгө оруулах, бизнесээ өргөжүүлэх томоохон боломжийг бий болгож байна.

Шинэ салбар нээх үе шат

  1. 01

    Франчайзын хэлэлцээр

    • Франчайз сонирхогчийн анкет бөглөнө.
    • Caffe Bene-ийн менежер утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
    • Биечлэн уулзаж франчайзын танилцуулга хийнэ.
  2. 02

    Байршлын судалгаа, үнэлгээ

    • Тухайн байршлын борлуулалтын урьдчилсан тооцоог боловсруулна.
    • Байршлын мэдээлэлд үндэслэн хамтдаа шийдвэр гаргана.
  3. 03

    Франчайзын гэрээ байгуулах

  4. 04

    Салбарын барилга, интерьер тохижилтыг 2 сарын дотор бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгнө.

  5. 05

    Нээлтийн маркетингийн ажлыг зохион байгуулна

Орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ орчин үеийн амьдралын хэв маягийн нэг хэсэг болсон кофены соёлыг түгээн дэлгэрүүлэхийг хүсвэл Caffe Bene-ийн франчайз эзэмшигч болж, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Түгээмэл асуултууд

Caffe Bene-ийн франчайз нээхэд хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?

Шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ нь салбарын байршил болон талбайн хэмжээнээс хамааран харилцан адилгүй байна. Анхан шатны уулзалтаар бид хөрөнгө оруулалттай холбоотой бүх зардал, тооцооллыг дэлгэрэнгүй танилцуулна. Энэхүү уулзалт нь аливаа гэрээ байгуулах үүрэг хүлээлгэхгүй.

Салбар нээх байршлаа өөрөө сонгох уу?

Та өөрийн сонгосон байршлыг санал болгох эсвэл манай багтай хамтран тохиромжтой байршлыг хайх боломжтой. Бид гэрээ байгуулахаас өмнө тухайн байршлын давуу тал, үйлчлүүлэгчдийн урсгал, талбайн зохион байгуулалтыг нарийвчлан судалж, зөвлөгөө дэмжлэг үзүүлнэ.

Ажилтнууд маань ямар сургалтад хамрагдах вэ?

Бид таныг салбараа нээхээс өмнө бариста болон салбарын үйл ажиллагааг удирдах цогц сургалтад хамруулж, шаардлагатай мэдлэг, ур чадвараар хангана. Нээлтийн дараах эхний долоо хоногуудад ч манай баг таныг чиглүүлж, үйл ажиллагааг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.

Кофе болон түүхий эдийг хаанаас нийлүүлдэг вэ?

Боргол буюу кофены үрийг өөрийн хууралтын үйлдвэрт боловсруулж, үндсэн түүхий эдийг нэгдсэн системээр ханган нийлүүлдэг. Ингэснээр Caffe Bene-ийн бүх салбарт кофены амт, чанарыг нэг стандартаар хадгалдаг.

Нээлт хүртэл хэр хугацаа шаардагдах вэ?

Салбар нээх хугацаа нь тухайн байршил болон засал тохижилтын ажлын цар хүрээнээс хамаарна. Ажлыг гүйцэтгэх хугацааг гэрээ байгуулах үед харилцан тохиролцож, баталгаажуулна.

Кофе уунгаа ярилцъя

Та салбар нээхээр төлөвлөж буй байршил болон бизнесийн төлөвлөгөөнийхөө талаар бидэнд мэдээлэл илгээгээрэй. Бид ирүүлсэн хүсэлт бүртэй танилцаж, эргэн хариу өгөх болно.